Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа
Цагаан ордонд Израиль улс Арабын 2 оронтой дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Тодруулбал, Израиль, Арабын нэгдсэн
Мэдээллийн алба

Цагаан ордонд Израиль улс Арабын 2 оронтой дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Тодруулбал, Израиль, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн улсуудын удирдагчид харилцаагаа хэвийн болгох түүхэн гэж тодорхойлж буй гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээг байгуулахад АНУ зуучлагчаар оролцсон юм.

Харилцаагаа ийнхүү бүрэн хэвийн болгох нь Израиль болон Ойрх Дорнодын хөрш орнуудын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болох төдийгүй талуудад улс төр, эдийн засгийн үр ашигтайг онцолж байна. Израиль улс Иордан голын барууны эргийн газар нутгийг улсдаа нэгтгэх төлөвлөгөөнөөс татгалзсаны үр дүнд Персийн булангийн анхны араб оронтой харилцаагаа хэвийн болгох боломжтой болсон юм.
Ингэснээр Израиль улс Арабын 3 дахь, булангийн анхны араб оронтой дипломат харилцаа тогтоож байна. 1948 онд Израиль тусгаар тогтнолоо зарласнаас хойш 31 жилийн дараа буюу 1979 онд Египеттэй, 46 жилийн дараа буюу 1994 онд Иордантай энхийн гэрээ байгуулсан байдаг.


















