Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израиль Баруун эрэгт 4000 сууц барихаар болжээ

Израилийн парламент Израиль, Палестинийн хоорондын газар нутгийн маргаантай бүс болох Баруун эрэгт 4000 гаруй сууц барих тухай хууль баталсан байна. Парламентын гишүүдийн 60:52-ын харьцаатайгаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израиль Баруун эрэгт 4000 сууц барихаар болжээ
Израиль Баруун эрэгт 4000 сууц барихаар болжээ. Зураг: МҮОНРТ

Израилийн парламент Израиль, Палестинийн хоорондын газар нутгийн маргаантай бүс болох Баруун эрэгт 4000 гаруй сууц барих тухай хууль баталсан байна. Парламентын гишүүдийн 60:52-ын харьцаатайгаар дэмжигдсэн энэ хуулийн дагуу тус бүс нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй Палестинийн иргэдэд мөнгөн төлбөр өгөх болон өөр байршилд газар олгохоор болжээ.

Олон улсын хэвлэлүүд Израилийн эрх баригчдын зоримог шийдвэрийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамптай ч холбон тайлбарлаж байна. Учир нь Израиль, АНУ ойр харилцаатай ч Дональд Трамп Йерусалимд Барак Обамагаас илүү нааштай хандаж байгаагаа илэрхийлсэн.

Иймд Израилийн эрх баригчид Палестинийн дургүйцлийг үл харгалзан зүүн Йерусалимд олон тооны еврейн суурин барих шийдвэрийг оны эхэнд гаргасан бол одоо Баруун эрэгт мөн л суурин барих тухай шийдвэр гаргажээ. Олон улсын байгууллагынхан Израилийн энэ үйлдлийг бүс нутгийн тогтворгүй байдлыг дэвэргэлээ гэж шүүмжилдэг. Учир нь 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр Израильд алдсан газар нутаг болох Зүүн Йерусалим, баруун эрэг, Газын зурвасыг Палестинийн тал эргүүлэн авахаар заргалддаг юм.

Хуваалцах