Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израил улс ирэх сараас бүх хязгаарлалтаа цуцална

Израил улс ирэх сарын 1-нээс цар тахалтай холбоотой бүх хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израил улс ирэх сараас бүх хязгаарлалтаа цуцална
Израил улс ирэх сараас бүх хязгаарлалтаа цуцална. Зураг: МҮОНРТ

Израил улс ирэх сарын 1-нээс цар тахалтай холбоотой бүх хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Хэдийгээр хязгаарлалтыг цуцалсан ч цар тахлын халдварын хяналтыг сулруулахгүй юм байна.

Израил нь "Ковид-19" цар тахлын эсрэг нэг жил гаруйн хугацаанд тэмцсэний дүнд дотооддоо халдварын тархалтыг бараг зогсоож, вакцинжуулалтыг эрчимтэй явуулсны дүнд халдвараас сэргийлэх хязгаарлалтыг ирэх сард сунгах шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрчээ.

Одоогоор тус улсад дотор буюу битүү орчинд амны хаалт зүүхийг шаардаж байгаа ч ирэх 7 хоногт уг журмыг цуцлах эсэхийг хэлэлцэх юм байна. Мөн нисэх онгоцны буудлууд дахь хяналтыг сулруулахгүй, шаардлагатай гэж үзвэл чангатгах юм байна. Тус улсад тавдугаар сарын 16-26-ны хооронд өдөрт 8-55 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 500 орчим хүн эмчлүүлж байна.

Хуваалцах