Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж 2 сарын 22-нд газардсан КЕ957 онгоцны зорчигч 130 Солонгос иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ
Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж 2 сарын 22-нд газардсан КЕ957 онгоцны зорчигч 130 Солонгос иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

БНСУ-ын Гадаад хэргийн яам нь Израиль улсын Засгийн газар, БНСУ дахь Израиль улсын ЭСЯ-нд хандаж "Урьдчилан мэдэгдэхгүй, гэнэтийн байдлаар олон хүнд хүндрэл төвөг учруулж болохгүй" гэж харамсал илэрхийлэн тус онгоцыг хүлээн авахыг хүссэн боловч Израиль улс хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Израилийн тал корона 19-тэй холбоотойгоор Израиль дахь нөхцөл байдлыг огцом дордуулах нөхцөл нэмэгдэх учраас арга хэмжээ авах нь зайлшгүй хэмээн тайлбарлаж, цаашид авах арга хэмжээний талаар Солонгос улстай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

Израиль улсад болсон мөргөлийн арга хэмжээнд явж ирсэн БНСУ-ын Гёнгбук, Жэжү мужийн 77 иргэний 18-аас нь коронавирус илэрсэн байгаа билээ. Тэд 2 сарын 08-16, 2 сарын 11-21-ний хооронд тус улсад зорчсон байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 22-ны байдлаар Израильд вирусний халдвартай 1 хүн байгаа юм.

Эх сурвалж:Ц.Өнөрзаяа /БНСУ Күүкмин Их Сургуулийн багш/

Хуваалцах