Израиль улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд Израиль Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Матан Вилнайг өнөөдөр хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Л.Болд Израиль Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Матан Вилнайг өнөөдөр хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Израиль Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаж, ГХЯ-нд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг энэ оны хоёрдугаар хагаст хийхээр санал болгов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Матан Вилнайд Израиль Улсын Үндэсний баяр тохиож буйд баяр хүргэж сайн сайхныг хүсэв. Мөн хоёр талын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


















