Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Израйль улсын төлөөлөгчидтэй уулзжээ

Түүнчлэн цаашид хоёр улсын хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэх боломжтой талаар ярилцжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израйль улсын төлөөлөгчидтэй уулзжээ
Израйль улсын төлөөлөгчидтэй уулзжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Израйль Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор Монгол Улсад ажлын айлчлал хийсэн Израйль Улсын Батлан хамгаалах атташе, хурандаа ноён Амир Эшил тэргүүтэй төлөөлөгчдийг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр батлан хамгаалах, цэрэг арми, гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Израйл Улсын үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, химийн хорт бодисийг саармагжуулах, цацрагийн үед ажиллах, ой, хээрийн түймрийг унтраах үед ажиллах тоног төхөөрөмжийн дэвшилтэт загваруудын талаар харилцан туршлага солилцсон байна.

Түүнчлэн цаашид хоёр улсын хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэх боломжтой талаар ярилцжээ.

Хуваалцах