Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израиль өнөөдрөөс үндэсний хэмжээний хөл хорио тогтооно

Израильд өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний хөл хорио тогтоох гэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израиль өнөөдрөөс үндэсний хэмжээний хөл хорио тогтооно
Израиль өнөөдрөөс үндэсний хэмжээний хөл хорио тогтооно. Зураг: МҮОНРТ

Израильд өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний хөл хорио тогтоох гэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн юм. Хөл хориог улс орон даяар 2 долоо хоногийн хугацаатайгаар тогтоох юм байна.

Тодруулбал, үндэсний хэмжээний хөл хорионы өдрүүдэд 2 дахь шатлалын үйлдвэр аж ахуйн газруудыг хаах юм байна. Үүний зэрэгцээ олон нийтийн тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тогтоож иргэдийг орон гэрээсээ гарахыг нь хориглож байна.

Мөн 9 сая хүн амтай тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр шинэ коронавирусний вакцинжуулалт энэ 7 хоногт эхэлснээс хойш 140 мянган хүн эхний тунгаа хийлгээд байна. Гэхдээ Ерөнхий сайд Нетаньяху хоногт 100 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж үүгээрээ дэлхийн аварга болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Хуваалцах