Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израйлд террорист халдлага гарлаа

Өнгөрөгч ням гарагт Израйлын нийслэл Иерусалим хотод террорист халдлага гарлаа. Халдлагын улмаас израйлын 4 цэрэг амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израйлд террорист халдлага гарлаа
Израйлд террорист халдлага гарлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч ням гарагт Израйлын нийслэл Иерусалим хотод террорист халдлага гарлаа. Халдлагын улмаас израйлын 4 цэрэг амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Палестины иргэн хүнд даацын ачааны машин унаж явсан бөгөөд тэр машинаараа израйлын хэлэг бүлэг цэргүүд рүү дайрчээ. Харин цэргүүд шуурхай ажиллаж, халдлага үйлдэж буй этгээдийг буудаж устгасан байна. Амиа алдсан цэргүүдийн 3 нь эмэгтэй, нэг нь эрэгтэй цэрэг байжээ. Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, халдлагыг "Исламын улс" бүлэглэл үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм.

Түүнчлэн тэрээр, олон улсын хамтын нийгэмлэг нь зөвхөн Европтой хамтарч терроризмтай тэмцэх биш, хаана халдлага болж байгаа газар бүрт хамтран тэмцэх ёстой хэмээн хэлсэн байна. Харин Палестины "Хамас" бүлэглэлээс энэхүү халдлагыг “баатарлаг үйлдэл” хэмээн магтан сайшаажээ. Өнгөрсөн 2015 оны 10 дугаар сараас хойш Палестинууд Израйльд том бага хэд хэдэн халдалага үйлдээд байгаа. Одоогоор холбогдох албаныхан мэдээллийг баталгаажуулахаар ажиллаж байна.

Хуваалцах