Израильд цар тахлын дөрөв дэх давлагаа эхэллээ
Израилийн Эрүүл мэндийн яамнаас энэ оны 7 дугаар сард вакцинжуулалтын кампанит ажлаа өргөжүүлэхээр 60-аас дээш насныхныг нэмэлт тунд хамруулах зөвшөөрлийг олгоод байгаа юм.
Мэдээллийн алба

Израиль улс цар тахлын дөрөв дэх давлагаатай тулгарлаа. Тиймээс тус улсын Эрүүл мэндийн яам нэмэлт тунд ашиглах дэлхий дахины хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа “пфайзер” вакциныг 30-аас дээш насныхан тариулахыг зөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан аль хэдийн 1,5 сая гаруй хүн вакцины нэмэлт тунгаа хийлгээд байгаа юм.
Израилийн Эрүүл мэндийн яамнаас энэ оны 7 дугаар сард вакцинжуулалтын кампанит ажлаа өргөжүүлэхээр 60-аас дээш насныхныг нэмэлт тунд хамруулах зөвшөөрлийг олгоод байгаа юм.


















