Израйлийг дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэв
НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан хамгийн өндөр албан тушаалтан Наво Пиллэй Израйлийн Газын Зурваст явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, дайны гэмт хэрэг үйлдэгдсэн байж магадгүй гэж мэдэгдлээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан хамгийн өндөр албан тушаалтан Наво Пиллэй Израйлийн Газын Зурваст явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, дайны гэмт хэрэг үйлдэгдсэн байж магадгүй гэж мэдэгдлээ. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Женевт яаралтай хуралдах үеэр тэрээр Израйль энгийн иргэдийг хамгаалах тал дээр хангалттай арга хэмжээ авч чадаагүй хэмээн онцлоод, Хамас бүлэглэлийг ч халдлага үйлдэж байна хэмээн буруутгажээ.
Израйлийн тал Газын зурвасаас пуужин харваж байгааг зогсоохоор 7-р сарын 8-наас хариу цохилт өгч эхэлсэн юм. Албаныхны мэдээлснээр сүүлийн 15 хоногийн хугацаанд Палестины 649 иргэн, Израйлийн 31 цэрэг амиа алдаад байна. Тодруулбал, НҮБ-аас мэдээлснээр Газын зурваст амь үрэгдсэн хүмүүсийн 74 хувь нь энгийн номхон иргэд байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















