Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израилийн бөмбөгдөгч онгоц Палестины босогчдын баазад цохилт өгчээ

Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь Палестины босогчдын бааз руу агаараас цохилт өгсөн байна. Энэ нь Пуужингийн харвалт хийсэн үйлдлийн хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израилийн бөмбөгдөгч онгоц Палестины босогчдын баазад цохилт өгчээ
Израилийн бөмбөгдөгч онгоц Палестины босогчдын баазад цохилт өгчээ. Зураг: МҮОНРТ

Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь Палестины босогчдын бааз руу агаараас цохилт өгсөн байна. Энэ нь Пуужингийн харвалт хийсэн үйлдлийн хариу арга хэмжээ гэж мэдэгдлээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Израилийн агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоцны гол зорилго бол босогчдын цэргийн хоёр цогцолбор байгууламжийг устгах байжээ. Өнгөрсөн шөнө Газын зурвасаас Израилийн өмнөд хэсэг рүү пуужин харвасан байна. Үүний хариуд Израилийн агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоц Газын зурвасаас өмнө хэсэгт баригдсан Хамас бүлэглэлийн цэргийн зориулалтын хоёр цогцолбор байгууламж руу агаараас цохилт өгсөн гэжээ.

Харин Газын зурвасын талаас Израилийн бүс нутгийг чиглэсэн пуужингийн улмаас ямар нэгэн гарз хохирол учраагүй талаар мэдээлжээ. Эрх баригчдын талаас үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм байна. Одоогоор Израилийн зэвсэгт хүчин дахин пуужин харвалт ирж болзошгүй хэмээн аюулгүйн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлдээ онцолсон юм.

Хуваалцах