Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израилийн Ерөнхий сайд батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар хашина

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдрөөс эхлэн батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар хашихаар боллоо. Тэрээр аюулгүй байдлын салбар дахь төрийн бодлогыг олон нийт ихээхэн шүүмжилж байгаа энэ цаг үед батлан хамгаалах сайдын албыг давхар хашихдаа ямар ажлууд хийхээ сайтар мэдэж байг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израилийн Ерөнхий сайд батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар хашина
Израилийн Ерөнхий сайд батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар хашина. Зураг: МҮОНРТ

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдрөөс эхлэн батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар хашихаар боллоо. Тэрээр аюулгүй байдлын салбар дахь төрийн бодлогыг олон нийт ихээхэн шүүмжилж байгаа энэ цаг үед батлан хамгаалах сайдын албыг давхар хашихдаа ямар ажлууд хийхээ сайтар мэдэж байгаа гэдгээ баталсан.

Мөн улс орны аюулгүй байдал гэдэг бол улс төр, хувийн ашиг сонирхлоос гадуур байх ёстой чухал асуудал гэдгийг онцлоод энэ салбар дахь асуудлаас болж ээлжит бус сонгууль зарлах цаг биш гэдгийг мэдэгдсэн юм. Мөн эвслийн түншүүддээ хандаж хариуцлагаа ухамсарлаж, засгийн газрыг огцруулах оролдлого хийхгүй байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман Газын зурваст гал зогсоох тухай шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн албан тушаалаасаа огцорсон юм.

Тэрээр Израилийн эрх баригчдын Хамас бүлэглэлийнхэнтэй яриа хэлэлцээ хийж эвлэрэхээр болсныг террорист халдлагад бууж өгсөн хэрэг боллоо хэмээн тодорхойлсны дээр Манай гэр Израиль намаа амласан ёсоороо Биньямин Нетаньяхугийн эвслийн засгийн газраас гаргасан юм. Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хувьд одоо засгийн газрын тэргүүнээс гадна батлан хамгаалах, гадаад хэрэг эрүүл мэнд, интеграцийн асуудал эрхэлсэн 4 сайдын албыг давхар хаших боллоо.

Хуваалцах