Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израилийн Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа

Түүний ОХУ-д хийсэн богино хугацаатай энэ айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, түүний дотор Сирийн нөхцөл байдлыг зохицуулах тухай байсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израилийн Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа
Израилийн Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Москва хотноо айлчилсан байна. Түүний ОХУ-д хийсэн богино хугацаатай энэ айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, түүний дотор Сирийн нөхцөл байдлыг зохицуулах тухай байсан байна.

Владимир Путин, Биньямин Нетаньяху нар Сирийн нутагт Ираний цэрэг дайчдыг оруулахаас урьдчилан сэргийлэх, Ливанд Иранчууд өндөр оновчлол бүхий пуужингууд үйлдвэрлэхийг чармайж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн Ирантай цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээний тухай ч хөндөж ярилцсан байна. Израилийн тал уулзалт хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй байсан гэж үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Израилийн Ерөнхий сайд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины хамтаар Холокостод өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болон Ленинградыг фашистуудын бүслэлтээс бүрэн чөлөөлсний ойд зориулсан дурсгалын арга хэмжээнүүдэд оролцсон байна.

Хуваалцах