Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ

Израилийн дипломат төлөөлөгчийн газрыг Эйтан Наэ толгойлж ажиллах юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ
Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Израилийн ЭСЯ АНЭУ-д албан ёсоор нээгдлээ. Израилийн дипломат төлөөлөгчийн газрыг Эйтан Наэ толгойлж ажиллах юм байна. Хоёр улс өнгөрсөн онд харилцаагаа бүрэн хэвийн болгох тохиролцоо хийсний дагуу ийнхүү ЭСЯ-аа нээж байгаа юм. ЭСЯ хоёр улсын харилцааг бүх түвшинд хөгжүүлэхэд тус дэм болно гэж мэдээлж байна.

АНЭУ, Израил улс 2020 оны наймдугаар сарын 13-нд харилцаагаа бүрэн хэвийн болгох тохиролцоонд хүрсэн юм. Энэ дагуу Абу-Дабигаас Израилд эдийн засгийн бойкот үзүүлдгээ зогсоож, Иордан гол Баруун эргийн нутаг дэвсгэрийг булаан авсан асуудлыг шүүмжлэхээс татгалзсан юм. Тухайн үед АНУ-ын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан Дональд Трамп хоёр улс шууд харилцдаг болсон нь Ойрх Дорнодын харилцаанд эергээр нөлөөлж, тогтвортой, аюулгүй байдлыг бий болгоно гэж байлаа. Харин Израилийн Ерөнхий сайд хоёр улсын хооронд энхийн шинэ эрин ирлээ гэж мэдэгджээ.

Хуваалцах