Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Израилийн жижиг загварын танк бүтээх хөтөлбөрөө танилцуулжээ

Израилын батлан хамгаалах яам Интернейшнл Граунд Уарфейр энд Логистикс бага хурлын үеэр Кармэл хөтөлбөрийн хүрээнд бүтээх шинэ төрлийн жижиг загварын байлдааны хуягт машин буюу танкаа танилцуулсан байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израилийн жижиг загварын танк бүтээх хөтөлбөрөө танилцуулжээ
Израилийн жижиг загварын танк бүтээх хөтөлбөрөө танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

Израилийн батлан хамгаалах яам Интернейшнл Граунд Уарфейр энд Логистикс бага хурлын үеэр Кармэл хөтөлбөрийн хүрээнд бүтээх шинэ төрлийн жижиг загварын байлдааны хуягт машин буюу танкаа танилцуулсан байна. Эх сурвжалуудын мэдээлж байгаагаар "IAI, Rafael, Elbit Systems" гэсэн гурван компани тус танкийг бүтээх ажилд хамтарч байгаа гэсэн юм. Сүүлийн үеийн техник технологийн дэвшил бүхий тоног төхөөрөмжөөр хангагдах жижиг загварын танк нь холимог буюу Хайбрид хөдөлгүүртэйгээр бүтээгдэх юм байна. Мэдээж байлдааны үед ашиглах зэвсэг буюу пулемётноос эхлээд пуужингаар хүртэл бүрэн зэвсэглэгдэх танк нь хамгаалалтын хуягаар мөн адил дээд зэргээр хангагдана гэж онцолжээ.

Хуваалцах