Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израйлийн жуулчид Арабын Нэгдсэн Эмират улсад аялахаар ирлээ

Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьсон Израилийн жуулчид өнгөрсөн ням гарагийн орой Дубай хотноо буусан байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират болон Израиль улсын хооронд харилцаа хэвийн болсны илэрхийлэл юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израйлийн жуулчид Арабын Нэгдсэн Эмират  улсад аялахаар ирлээ
Израйлийн жуулчид Арабын Нэгдсэн Эмират улсад аялахаар ирлээ. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьсон Израилийн жуулчид өнгөрсөн ням гарагийн орой Дубай хотноо буусан байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират болон Израиль улсын хооронд харилцаа хэвийн болсны илэрхийлэл юм.

"FlyDubai" Иргэний агаарын тээврийн компанийн FZ8194 дугаартай нислэг Израилиас 3цаг гаруй нисэж, Дубайн олон улсын нисэх буудалд газардсан байна. Нислэг Саудын Араб болон Персийн булангийн агаарын замаар дамжин Дубайд хүрчээ.

Мөн энэхүү нислэгт Израилийн жуулчдаас гадна бизнес эрхлэгчид багтжээ. Израилийн бизнесийн салбарынхан хоёр орны хооронд байгуулагдсан энхийн гэрээний үр дүнд Арабын Нэгдсэн Эмиратын эдийн засаг, бизнесийн боломжуудыг ашиглах сонирхолтой байгаа аж. Дубайн хувьд "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр нэг хэсэг хөл хорио тогтоож байсан ч сүүлийн үед аялал жуулчлалын салбараа сэргээх алхмуудыг хийж байна.

Израиль, Арабын Нэгдсэн Эмират хоёр улс АНУ-ынзуучлалаар олон жил сунжирсан маргаанаа цэглэж, өнгөрсөн 9 дүгээр сард Вашингтон хотноо энхийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа хоёр орны эрх баригчид харилцан шууд нислэгтэй болохоор тохирсон байна.

Хуваалцах