Ж.Бадраа агсанд зориулан гэрэлт хөшөө босголоо
Монгол түмний бахархан дуулах дуртай “Халуун элгэн нутаг” дууны үгийг зохиосон Ж.Бадраа агсны хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэв.
Мэдээллийн алба

Монгол түмний бахархан дуулах дуртай “Халуун элгэн нутаг” дууны үгийг зохиосон Ж.Бадраа агсны хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэв.
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн түүхт 90 жилийн ойн үеэр МУСГЗ Ж.Бадраагийн хөшөөг тус сургуулийн үүдэнд байгуулан нээлтийг нь хийлээ. Тэрээр Арбулаг сумын уугуул бөгөөд яруу найргийн “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” зэрэг түүвэр ном хэвлүүлсэн.

Ж.Бадраа нь сайн яруу найрагч төдийгүй, нэртэй соён гийгүүлэгч, дуун хөрвүүлэгч, ардын дуу хөгжим судлаач эрдэмтэн байсан юм. Нэрт найрагчийн авъяас билгийг хүүхэд багачуудад таниулан судлуулах зорилгоор Дэлгэрмөрөн сургуулийг түүний нэрэмжит болгосон бөгөөд түүхт ойн үеэр үе үеийн төгсөгчдийн санаачилгаар тус хөшөө бүтсэн байна.


















