Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Байгалмаа: Маш хүнд 9 хүн эмчлүүлж байна

Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад "Ковид-19"-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Байгалмаа: Маш хүнд 9 хүн эмчлүүлж байна
Ж.Байгалмаа: Маш хүнд 9 хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дахь коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.

117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.

Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас:

Хөнгөн 1,822

Хүндэвтэр 225

Хүнд 51

Маш хүнд 9 хүн байна.

Та бүхэнд хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна.

Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад "Ковид-19"-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах