Ж.Байден шатахууны татварыг түдгэлзүүлэхийг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден холбооны шатахууны татварыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлэхийг уриаллаа.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден холбооны шатахууны татварыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлэхийг уриаллаа.
Тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ Оросын Украинд явуулж байгаа дайнаас үүдсэн үнийн өсөлтөд нэрвэгдсэн Америкийн хэрэглэгчдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Конгресст уриалсан байна.
АНУ-д бензиний дундаж үнэ энэ сард нэг галлон нь таван доллар болсон нь жилийн өмнөх энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Улмаар түлш шатахуунд ногдуулдаг 18 центийн Холбооны татварыг 9 дүгээр сар хүртэл түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа дэвшүүлжээ. Энэ нь дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдэж байгаа энэ үед америкчуудын ачааллыг бууруулах оролдлого гэж үзэж байна. Мөн Байден 11 дүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө инфляцын эсрэг нэмэлт арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.


















