Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Батзандан: Байнгын хорооны даргад нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан: Байнгын хорооны даргад нэр дэвшинэ
Ж.Батзандан: Байнгын хорооны даргад нэр дэвшинэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа талаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан.

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын бүлэг Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ. Эл асуудал ирэх долоо хоногийн бүлгийн болон байнгын хорооны хуралдаанаар шийдэгдэх юм.

Хуваалцах