Ж.Батзандан:Бусад гишүүдийн өмнөөс кноп дарж, хуралдаа согтуу ирдэг нь сонгогчдоо доромжилсон хэрэг
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүдийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох з
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүдийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Энэ талаар Ж.Батзандан гишүүнээс тодруулахад “Улс төрчдийн хариуцлага, сахилга баттай холбоотой дүрэм журам цөөнгүй байдаг ч хэрэгждэггүй. Дэгийн тухай хуульд бусдын өмнөөс кноп дарвал хэрхэх, ямар хариуцлага тооцох талаар тодорхой тусгаагүй байдаг учраас үүнийг тодорхой болгох шаардлагатай. Бусдын өмнөөс кноп дардаг, хуралдаа согтуу ирдэг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар хуралдааныг тасалдаг явдлыг сонгогчдоо доромжилсон хэрэг гэж үзэж байна. Улс төрчдийн хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд Дэгийн тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах, Захиргааны зөрчлийн тухай хуульд сонгогчийн эрхэд халдсан улс төрчдөд хариуцлага тооцдог болох талаар ажиллаж байна” гэлээ.


















