Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Мөн Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй төслүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах зорилготой "Цахим эрүүл мэнд төсөл", хүртээмж, төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх "Ухаалаг засаг төсөл", бага боловсролын чанарыг сайжруулах “Боловсролын чанарын шинэчлэл” зэрэг төслүүдийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэгдэж байгааг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

Хуваалцах