Ж.Батзандан гишүүн тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, Баянзүрх, Налайх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, Баянзүрх, Налайх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 4,5,7,10,11,12,13,14,24,22,16,17,21,27 дугаар хорооны иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцаж, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ажиллажээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй намрын чуулган эхэлтэл уулзалт зохион байгуулах бөгөөд төр хувийн хэвшилд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон байна.


















