Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Батзандан хуулийн төслөө эргүүлэн татлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан хуулийн төслөө эргүүлэн татлаа
Ж.Батзандан хуулийн төслөө эргүүлэн татлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч хуулийн төслөө татан авч буйгаа мэдэгдсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар одоо УИХ, Засгийн газрын гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэж байгаа бол үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Хуваалцах