Ж.Батзандан “Нийгмийн хөгжилд залуусын оролцоо” сэдвээр лекц уншина
Тус лекц, ярилцлагын зочноор өмнө нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Ш.Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр нээлттэй ярилцаж байжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Нийслэлийн ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан “Нийгмийн хөгжилд залуусын оролцоо” сэдвээр өнөөдөр лекц уншихаар болжээ. Тус “VIP яриа” арга хэмжээг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж байгаа аж.
Тус лекц, ярилцлагын зочноор өмнө нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Ш.Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр нээлттэй ярилцаж байжээ. Ярилцлага өнөөдөр 18:00 цагт Ардчилсан хүчний холбооны байранд болох юм.


















