Ж.БАТЗАНДАН: Татвараас зугтана гэдэг гэмт хэрэг
Энэхүү хуулийн гол амин сүнс нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа улс төрчид болоод тодорхой шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын зарим гаргаж болзошгүй үйлдлүүдийг хязгаарлах, зохицуулахад чиглэгдэж байгаа аж.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нийтийн албаны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад байгаа билээ.
Энэхүү хуулийн гол амин сүнс нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа улс төрчид болоод тодорхой шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын зарим гаргаж болзошгүй үйлдлүүдийг хязгаарлах, зохицуулахад чиглэгдэж байгаа аж.
Энэ талаар Ж.Батзандан “Монгол Улсын маш их хөрөнгө нууц дансанд, офшор бүст байрлаж гадаадад байгаа гэсэн мэдээлэл бий. Зарим нь ч эхнээсээ баримттайгаа илэрч эхэлсэн. Ер нь бол энэ хуулийн гол үзэл санаа нь Монголын баялгийг Монголдоо байлгаачээ, ядахдаа татвараа төлөөчээ гэдэг асуудлыг л тавьж байгаа хэрэг. Татвараас зугтана, мөнгийг гадаадад байршуулна гэдэг үндсэндээ гэмт хэрэг. Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Бид ч гэсэн олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Бид ч гэсэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үүнтэй тэмцэх ёстой” гэв.


















