Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Батзандан: Үндсэн хуулийг өөрчлөх процес нь зөв байх ёстой

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан: Үндсэн хуулийг өөрчлөх процес нь зөв байх ёстой
Ж.Батзандан: Үндсэн хуулийг өөрчлөх процес нь зөв байх ёстой. Зураг: МҮОНРТ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ "1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачилгыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процесыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа Монгол Улсын тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг бодож хуулиндаа захирагдаж хуулийн дагуу ажиллаасай гэдэг үүднээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна" гэсэн юм.

Хуваалцах