Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
Тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хугацаа болсон тул АН-аас Ж.Батзандангийн нэрийг Өргөдлийн байнгын хороонд нэр дэвшүүлсэн юм.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг өчигдөр хуралдсан тус байнгын хорооны гишүүд дэмжлээ. Тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хугацаа болсон тул АН-аас Ж.Батзандангийн нэрийг Өргөдлийн байнгын хороонд нэр дэвшүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.29 дэх заалт болон бүлгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны санал хураалтын дүнг тус тус үндэслэн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэвшүүлсэн талаар танилцуулсан.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргад дэмжлээ. Одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлах юм.


















