Ж.Бямбадорж: ХЭҮК-д хөдөлмөрийн харилцаатай өргөдөл, гомдол их ирдэг
Тухайлбал, 2015 онд шийдвэрлэсэн 645 гомдлын 12.1 хувь, 2016 онд шийдвэрлэсэн 527 өргөдлийн 15.4 хувь дээрх маргаантай холбоотой байна.
Мэдээллийн алба

ХЭҮК-д хөдөлмөрийн харилцаатай өргөдөл, гомдол их ирдэг. Тухайлбал, 2015 онд шийдвэрлэсэн 645 гомдлын 12.1 хувь, 2016 онд шийдвэрлэсэн 527 өргөдлийн 15.4 хувь дээрх маргаантай холбоотой байна.
Тэгвэл 2017 онд 12.15, 2018 онд 15.6 хувь нь хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гомдол байгаа юм. Энэ тоо ялангуяа УИХ-ын Сонгуулийн дараа хэд дахин өсдөг. Үүнийг энэ хөдөлмөрийн хуулинд бас нарийн тусгаж зохицуулах хэрэгтэйг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэллээ.


















