Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Энхбат: Микро автобус талаараа унасан байсан

Өнөөдөр 12:00 цагийн үед Энхтайвны гүүрний зүүн уулзварт микро автобус, суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас ослын талаар тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Энхбат: Микро автобус талаараа унасан байсан
Ж.Энхбат: Микро автобус талаараа унасан байсан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 12:00 цагийн үед Энхтайвны гүүрний зүүн уулзварт микро автобус, суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас ослын талаар тодрууллаа.

-Ослыг шалтгааныг тогтоож амжсан болов уу?

-Өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Энхтайвны гүүрний зүүн уулзварт осол гарлаа. Манай бүрэлдэхүүн очиж хэмжилт хийж, мөрдөн байцаалтаа эхэлсэн байна. Тодорхой шалтгаанууд мөрдөн байцаалтын явцад тодорхой болгоно. Микро автобусны хувьд хүн тээвэрлэж явснаас гадна мөргөлдөх үедээ хажуу талаараа унасан байсан.

- Ослын улмаас хүний амь нас эрсдсэн үү?

-Тодорхой хэмжээний хүмүүс гэмтсэн. Гэхдээ ноцтой гэмтэлтэй хүн бол байхгүй. Дөнгөж сая түргэн тусламжийн 103 албаныхан ирээд зорчигчдыг ГССҮТ рүү аваад явлаа. Үүнтэй холбогдуулан жолоочдод уулзвараар зөрөхдөө замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг сануулж байна.

Хуваалцах