Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Энхбаяр МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ

Энэ сарын 27-нд МАН-ын XXVII Их хурал эхэлнэ. Энэ удаагийн хурлаар намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр тодроод байгаа. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр мөн Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарласан билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Энхбаяр МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Ж.Энхбаяр МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-нд МАН-ын XXVII их хурал эхэлнэ. Хрлаар намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр тодроод байгаа. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр мөн Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарласан билээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр "Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй.Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" гэх тайлбарыг өгчээ.

Түлхүүр үг:Ж.Энхбаяр
Хуваалцах