Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Эрдэнэбат МАН-ыг буруутгалаа

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ээлжит асуудлуудын нэг нь "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төсөл байсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Эрдэнэбат МАН-ыг буруутгалаа
Ж.Эрдэнэбат МАН-ыг буруутгалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ээлжит асуудлуудын нэг нь "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төсөл байсан.

Уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулсан.

Дээрх санал дүгнэлттэй холбогдуулан "царцаагдсан" барилгуудын тухай асуудал хөндөгдсөн бөгөөд Аудитын газрыг улстөржсөн шийдвэр гаргаж байна гэсэн яриа ч мөн гарсан юм. Гишүүд нэлээд ширүүн ярилцаж, асуултдаа хариулт авсны дараа саналаа хэлцгээсэн.

Хэлэлцэж буй асуудлыг тодруулж ярих шаардлага байгаа тул Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудал дээр бүрэн эрхийнхээ хүрээнд тав хоногийн завсарлага авлаа. Харин МАН-ын бүлгийг завсарлага авсанд АН-ын бүлэг таагүй хандаж байна. АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат "Энэ бол зүгээр л чиглэл өгөх тогтоол байсан. МАН үүн дээр ингэж асуудал үүсгэх хэрэггүй юм" гэлээ.

Хуваалцах