Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат нь Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд алдаршуулж, 1967 онд Энэтхэг улсын Дели хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо
Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөөний нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат нь Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд алдаршуулж, 1967 онд Энэтхэг улсын Дели хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, “Мехико 1968” Олимпын наадмаас Монгол Улсын олимпын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан домогт бөх билээ.

Өнөөдөр түүний алдар цууг үеийн үед мөнхлөн дуурсгах гэрэлт хөшөөний нээлт өргөн дэлгэр, ёслол төгөлдөр боллоо.

Уг арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр, ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцож хүндэтгэл үзүүллээ.

Тэдний зүгээс Ж.Мөнхбат аваргын оюун ухаан, бие бялдар, эх оронч сэтгэлгээг өнөө цагийн залууст үнэт өв болон үлдээж, түүний алдар гавьяаг мөнхжүүлэх энэ үйл явдал бол Монголын спортын түүхэнд төдийгүй Монголын ард түмэнд мартагдашгүй хуудас нэмсэн ховорхон агшин хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аваргын алдар цуу үеийн үед дуурсагдах болтугай.

Хуваалцах