Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсэний нь 120 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв
Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсэний нь 120 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд нээлээ. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байснаараа онцлог юм.

Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой фото зургуудыг жаазлан өлгөжээ. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулжээ. Ж.Самбуугийн бичсэн “Малчдад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлсэн байна. Энэхүү ховор чухал номыг үзмэрт дэлгэжээ.

Хуваалцах