Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Түмэн-Өлзийн шүдлэн түрүүллээ

Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын харьяат Э.Бямбанямын бор үрээ түрүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Түмэн-Өлзийн шүдлэн түрүүллээ
Ж.Түмэн-Өлзийн шүдлэн түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо.

Энэ жилийн баяр наадамд уралдахаар 225 шүдлэн бүртгүүлснээс 131 нь гарааны зурхай руу хөдөлсөн.

Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хурдан бор үрээ түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уяач Дашзэвэгийн Дагвадоржийн тогоруу цавьдар, Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат М.Энхтайваны хөх бор, Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУТМУ Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, Айргийн тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат МУАУ Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ тус тус хурдлав.

Хуваалцах