Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Өлзий-Орших С.Баярцогтод зөвлөгөө өгчээ

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтод зөвлөгөө өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Өлзий-Орших С.Баярцогтод зөвлөгөө өгчээ
Ж.Өлзий-Орших С.Баярцогтод зөвлөгөө өгчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтод зөвлөгөө өгчээ. Ж.Өлзий-Орших чин сэтгэлийн ил захидал гэж байгаад “Баярцогтоо чи бид хоёр залуучуудын байгууллагын дарга байсан хүмүүс. Үлгэр жишээч байх хэрэгтэй. Нэг үе МЗХ болон МОХ хэмээх хоёр байгууллага ойрхон явж байсан даа. Одоо чи минь боливол яасан юм бэ. Хүрч болох бүх л түвшинд хүрлээ. Намбарын Энхбаяр гээд нэг ийм барагдашгүй амбицтай хүн байлаа. Бас л зүтгэсээр байгаад төрийн алба, ажлын оргилд хүрсэн. Гэтэл тэр өндрөөс ямар чанга унав. Хэн болчихсон явж байна. Хүүхэд, нохойн доог болж гүйцэж байна. Ял ч үүрлээ, биегүй ч болох шиг боллоо. заавал хүний туучсан замаар явж, ажил амьдралаа “алж” байх хэрэг байна уу. Одоо зогсооч дээ. Эхнэр чинь МУИС-д санхүү хариуцсан дэд проректор хийж байна. МУИС ч том айл тэрбумаар яригдах төсөвтэй. Нэг айлд хангалттай баймаар юм” гэжээ.

Хуваалцах