Жагсагчдын эсрэг жагсаал болов
Хагас сар гаруйн хугацаанд Бээжингээс ардчиллыг нэхэн жагсаж буй Хонгконгийн шүхэртэй жагсагчдын эсрэг 1000 гаруй үйлчилгээ эрхлэгч жагсаал зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Хагас сар гаруйн хугацаанд Бээжингээс ардчиллыг нэхэн жагсаж буй Хонгконгийн шүхэртэй жагсагчдын эсрэг 1000 гаруй үйлчилгээ эрхлэгч жагсаал зохион байгуулжээ. Шүхэртэй жагсагчид зарим томоохон гудамж, талбай, дүүргүүдэд жагсаал, суулт зохион байгуулж байгаа билээ. Энэ нь тэр дүүрэгт үйлчилгээ эрхэлж буй иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэв. Жагсагчдын хооронд мөргөлдөөн гараагүй ч бизнес эрхлэгчид сэтгүүлчид рүү халдсан байна. Албаныхны мэдэгдсэнээр Хонгконгийн “TVB” телевизийн сурвалжлагч, зураглаачид болоод “RTHK” сувгийн эмэгтэй сурвалжлагчийг түлхэж унагаагаад хөл, бие рүү нь өшиглөснөөс эмнэлэгт хүргэгдсэн ажээ.



















