Жагсагчид Энэтхэгийн цагдаа нартай мөргөлджээ
Кашмирын бүс нутгийн Энэтхэгийн захиргаанд байдаг хэсэгт жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрсөн даваа гарагт Кашмирын авто замд Энэтхэгийн цэргүүд аюулгүйн шалгалт явуулж байх үеэр
Мэдээллийн алба

Кашмирын бүс нутгийн Энэтхэгийн захиргаанд байдаг хэсэгт жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрсөн даваа гарагт Кашмирын авто замд Энэтхэгийн цэргүүд аюулгүйн шалгалт явуулж байх үеэр Шиех Танвир Ахмад гэх этгээд цэргүүдийн эсрэг гал нээж, улмаар хариу галд өртөн амь үрэгдсэн юм. Өчигдөр Кашмирын гол хот болох Сринагарт Танвир Ахмадыг эцсийн замд үдэх ёслол зохион байгуулагдаж, хуран цугласан олон зуун хүн түүний араас эмгэнэн гашуудсан байна.
Үүний дараа цугласан олон Энэтхэгийн Засгийн газрыг эсэргүүцсэн, мөн исламын шашинтнуудыг дэмжиж, салан тусгаарлахыг уриалсан жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгдэж, жагсагчид цагдаа нар руу чулуугаар зэвсэглэн дайрсан байна. Энэтхэгийн цагдаа нар үүний хариуд резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараалаа. Кашмирын бүс нутаг Энэтхэг, Пакистан, Хятадын захиргаанд хуваагдан оршдог.
Тус бүс нутгийг Энэтхэг, Пакистаны талууд өөрсдийн харьяа газар нутаг гэж маргадаг бөгөөд 1950-иад оноос хойш энэ бүс нутгийг бүрэн хяналтандаа авахын тулд 2 ч удаа дайтаж байсан түүхтэй юм.


















