Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жагсагчид монгол гэрийг ашиглаж байна

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд жагсагчид Монгол гэрийг жагсаалийнхаа үеэр ашиглаж байрлаж буй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жагсагчид монгол гэрийг ашиглаж байна
Жагсагчид монгол гэрийг ашиглаж байна. Зураг: МҮОНРТ

Украйн Улсад үүсээд байгаа нөхцөл байдал 24 хоног дээрээ үргэлжилж байна. Сөрөг хүчний жагсагчид ОХУ-ын эрхшээлээс гарч, Европын холбоотой харилцаагаа бүхий л талаар хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа өнөөдрийг хүртэл хэвээр гэдгээ нотолсоор.

Тэд энэхүү байр суурьнаасаа ухрахгүй, тиймээс улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбоотой харилцаагаа сайжруулах шаардлагыг хүлээж авахаас нааш Засгийн газрын хэлэлцээрт орохгүй гэдгээ Сөрөг “Цохилт” намын дарга, мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличко мэдэгдлээ.

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд жагсагчид Монгол гэрийг ашиглан байрлаж буй нь энэ.

Түлхүүр үг:Украйн
Хуваалцах