Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жагсагчид шинэ жил хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

Укриан Улсын Ерөнхийлөгч Европын холбоотой бүхий л талаар харилцаагаа хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүйгээс үүдсэн эсэргүүцэгчдийн жагсаал гурав дах 7 хоногтоо үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жагсагчид шинэ жил хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ
Жагсагчид шинэ жил хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Укриан Улсын Ерөнхийлөгч Европын холбоотой бүхий л талаар харилцаагаа хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүйгээс үүдсэн эсэргүүцэгчдийн жагсаал гурав дах 7 хоногтоо үргэлжилж байна.

Энэхүү гацаанаас гарахын тулд Засгийн газар сөрөг хүчний жагсагчдын төлөөллийг хэлэлцээрт урьсан боловч жагсагчид очсонгүй. Тэд өөрсдийнх нь тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлсэн тохиолдолт хэлэлцээрт ороход бэлэн гэв. Тэд Засгийн газрыг огцруулах, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардаад байгаа юм.

Энэ байдлаараа тэд шинэ жил хүртэл жагсаалаа үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ нуусангүй. Тиймээс гудамжны хаалтаа үргэлжлүүлэн босгосоор байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд Укрианчуудын 45 хувь нь Европын холбоотой хамтран ажиллахыг дэмжиж байгаа бол, 30 хувь нь Оросуудтай түүхэн харилцаагаа илүү бэхжүүлэхийг илүүд үзэж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Гадаа шөнөдөө цельсийн хасах 40 хэм хүрч байгаа энэ үед жагсагчид гал түлэн, халуун шөл уусаар байгаа юм.

Түлхүүр үг:Босогчид
Хуваалцах