Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жагсагчид захиргааны байрыг галджээ

Өчигдөр Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужийн нийслэл хотод оюутан, багш нарын оролцсон эсэргүүцлийн жагсаалын үеэр захиргааны байрыг галдаж, цонхнуудыг нь хагалсан хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жагсагчид захиргааны байрыг галджээ
Жагсагчид захиргааны байрыг галджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужийн нийслэл хотод оюутан, багш нарын оролцсон эсэргүүцлийн жагсаалын үеэр захиргааны байрыг галдаж, цонхнуудыг нь хагалсан хэрэг гарчээ. Жагсагчид сураггүй болсон оюутнуудыг хар тамхины бүлэглэлтэй холбоотой орон нутгийн цагдаа нар барьцаалсан хэмээн хардаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн аж. Тэд жагсаалынхаа дараа мужийн захиргааг чиглэн явсан байна.

Эргэн сануулахад, Игуала хотод өнгөрсөн есдүгээр сарын 26-нд болсон эсэргүүцлийн жагсаалын дараа багшийн сургуулийн 57 оюутан сураггүй болсон юм. Сураггүй болсон оюутнуудын 14-ийг нь эсэн мэнд олсон ч үлдсэн 43 оюутанг олоогүй байгаа аж. Үүний зэрэгцээ Герреро мужид олдсон нийтийн 10 булшинд сураггүй болсон оюутнуудын цогцос байж магадгүй гэх таамаг оршин суугчдын дунд байгаа юм.

Хуваалцах