Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Jaguar Vector Racing V20E” цахилгаан моторт завь дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Дэлхийн дээд амжилтууд салбар бүрд эвдэгдсээр байна. Шилдэг автомашин үйлдвэрлэгч Британийн “jaguar” компанийн бүтээсэн цахилгаан моторт жижиг загварын “Vector racing V20E” нэртэй завь дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Jaguar Vector Racing V20E” цахилгаан моторт завь дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
“Jaguar Vector Racing V20E” цахилгаан моторт завь дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн дээд амжилтууд салбар бүрд эвдэгдсээр байна. Шилдэг автомашин үйлдвэрлэгч Британийн “jaguar” компанийн бүтээсэн цахилгаан моторт жижиг загварын “Vector racing V20E” нэртэй завь дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Шатахуунаар ажилладаг моторт завины зах зээлд эко эрчим хүч зарцуулдаг моторт завь эзлэх байр сууриа тэлсээр байна. Энэ харагдаж байгаа цахилгаан моторт завийг хамгийн хурдан нь хэмээн онцолж байгаа юм. Тодруулбал, Jaguar –ийн цахилгаанаар ажилладаг хөдөлгүүрээр тоноглогдсон 320 кг жинтэй жижиг загварын завь туршилтаар өөрийн ангиллын төрөлдөө өндөр хурд гаргаж, 142,6 км цаг хүртэл хурдалжээ. Өөртөө 300 морины хүчин чадалтай хоёр ширхэг цахилгаан хөдөлгүүртэй юм байна.

Өмнөх удаагийн дэлхийн дээд амжилт энэ ангиллын төрөлдөө 123 км цаг байсан юм. Өөрөөр хэлбэл шинээр бичигдсэн дэлхийн рекорд 19,6 км цагаар илүү гарч чадсан гэсэн үг. Цахилгаан хөдөлгүүрт уралдааны автомашины Formula E-гын технологийг түшиглэн бүтээгдсэн. “Vector racing V20E” цахилгаан моторт завь Ягуар компанийн бүтээсэн анхны завь бол биш юм. Үүнээс өмнө нь хэд хэдэн төрөл, загварын завийг бүтээн туршиж байсан. Одоогоор зах зээлд яг хэзээнээс эхэлж нийлүүлэх талаараа хараахан төлөвлөөгүй байгаа хэмээн мэдээлсэн байна.

Хуваалцах