ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид МҮОХ-нд зочлов
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Токио-2020 олимпын наадамд бэлтгэж буй баг тамирчдын талаар товч танилцуулж, спорт-олимпизмын салбарт хэрэгжүүлэх чиглэлийн талаар санал бодлоо солилцон, Зуны XXXIII олимпын наадам товлосон ёсоор зохиогдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Японы ЖАЙКА (JAICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Ё.Мүронэ нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Токио-2020 олимпын наадамд бэлтгэж буй баг тамирчдын талаар товч танилцуулж, спорт-олимпизмын салбарт хэрэгжүүлэх чиглэлийн талаар санал бодлоо солилцон, Зуны XXXIII олимпын наадам товлосон ёсоор зохиогдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Сонирхуулахад, ЖАЙКА 1997 оноос Монгол Улстай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд спортын салбарт волейбол, бадминтон, жүдо зэрэг төрлөөр мэргэжилтэн илгээж байсан юм.


















