Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын сургууль барина

"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын сургууль барина
"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар Ерөнхий боловсролын сургууль барина. Зураг: МҮОНРТ

"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа.

Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, Барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм.

Ярианы тэмдэглэлд гарын үсэг зурснаар Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх, үүргийг харилцан тохиролцжээ. ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 баригдах бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.

Хуваалцах