Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жайка”-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жайка”-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
“Жайка”-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Японы “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монгол Улсаас Япон улсад суралцсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдад сургалтын дараах үнэлгээ хийсэн талаар танилцуулж, орон нутагт сурсан зүйлээ хэрэгжүүлж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, КНАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заасан байна.

Тус байгууллагаас сургалтад ашигласан Ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах зөөврийн болон халаасны аппарат тус бүр нэгийг бэлэглэхээ мэдэгдлээ.

Хуваалцах