Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Жайка" төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жайка" төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ
"Жайка" төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд 2020 оноос Япон Улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх асуудлаар санал солилцлоо.

Мөн “Өвсний үндэс” техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах