Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жайр Болсонару: Бразил улс НҮБ-ын дүрвэгчдийн гэрээнээс гарна

Энэ тухай тус улсын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару "твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жайр Болсонару: Бразил улс НҮБ-ын дүрвэгчдийн гэрээнээс гарна
Жайр Болсонару: Бразил улс НҮБ-ын дүрвэгчдийн гэрээнээс гарна. Зураг: МҮОНРТ

Бразил улс НҮБ-ын дүрвэгчдийн гэрээнээс гарна гэж мэдэгдлээ. Энэ тухай тус улсын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару "твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тэрбээр НҮБ-ын дүрвэгчдийн гэрээг шүүмжилж, “Үндэсний бие даасан байдлаа хамгаална гэдэг бол Засгийн газрынх нь гол зорилго байх болно” гэжээ. Мөн “Дүрвэгчдийн гэрээгүйгээр бид Бразилд хууль дүрмийн дагуу оршин суух хүмүүст илүү сайн сайхан амьдрал бэлэглэх дүрэм журмууд боловсруулна. Бид хэрэгтэй хүнд туслахаас хэзээ ч татгалзахгүй. Гэхдээ цагаачлал эмх замбараагүй байдал болох ёсгүй” гэж жиргэжээ.

Хэт барууны үзэлтэй Ерөнхийлөгч Жайр Болсонару энэ оны эхний өдөр тангараг өргөхдөө 2018 оны сүүлд батлагдсан "Цагаач дүрвэгчдийн эрхийг хангах олон улсын компакт гэрээ"-нээс гарна гэж мэдэгдсэн юм.

Харин Европод Итали, Герман зэрэг найман улс Газар дундын тэнгист усан онгоцон дээр амьдарч байгаа Африкийн цагаачдыг хүлээн авахаар тохиролцсон байна.

Өнгөрөгч оны 12 дугаар сард Европод үйл ажиллагаа явуулж цагаач дүрвэгчдэд тусладаг төрийн бус байгууллагууд Африкаас дүрвэсэн 49 хүнийг усан онгоцоор Европод хүргэсэн боловч Итали, Мальт зэрэг улсууд дүрвэгчдийг хүлээн авахаас татгалзаж, шүүмжлэл хүлээсэн юм.

Харин лхагва гарагт Европын найман улс тэдгээр хүмүүсийг улс орондоо хүлээж авахаар тохиролцсон байна.

Хуваалцах