Жак Ма Африк тивийн “гоц ухаантан”-уудыг сая доллараар “шагнана”
Африк тивийн бизнес, технологи болон бусад салбарт өндөр амжилт гаргасан арван эрхэмд олгохоор болжээ
Мэдээллийн алба

“Алибаба” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Африк тивд амжилттай бизнес эрхэлж, орон нутаг, бүсийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийг дэмжих зорилгоор 10 сая ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулжээ. Түүнчлэн тус сангийнхаа нэрэмжит шагналыг тогтмол олгож байх юм байна.
Тодруулбал, “The Africa еntrepreneur prize” шагналыг жил бүр Африк тивийн бизнес, технологи болон бусад салбарт өндөр амжилт гаргасан арван эрхэмд олгохоор болжээ. Түүнчлэн тухайн жилийн шагналын сангийн хэмжээ нийт нэг сая ам.доллар байх юм байна.
Африк тив болоод тус бүсийн эдийн засаг, технологийн салбарыг хөгжүүлэх, үүнд залуусын оролцоог нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудалд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой дээрх шагналыг 2030 он хүртэл олгох аж.


















