Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жалганаас Ф-1 загварын байлдааны гранат олджээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Шар хоолойн амны “Их ам”-ны жалганд байлдааны гранат байна гэсэн дуудлагыг хүлээн аваад,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жалганаас Ф-1 загварын байлдааны гранат олджээ
Жалганаас Ф-1 загварын байлдааны гранат олджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Шар хоолойн амны “Их ам”-ны жалганд байлдааны гранат байна гэсэн дуудлагыг хүлээн аваад, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодис хайгуулын, устгалын шуурхай бүлгийн мэргэжилтэн ахлах дэслэгч А.Мөнхбат ахалсан бүрэлдэхүүн хэргийн газраас Ф-1 загварын гар бөмбөгийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн авч явлаа.

Мөн өдрийн19 цагийн үед Ховд аймгийн Манхан сумын “Булангийн овоо” гэдэг газар /аймгийн төвөөс 48 км-т/ “Тоёота Ланд круйзер-200” загварын автомашин, “Хюндай Аксент” загварын автомашинууд мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүллээ гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.

Хуваалцах