Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жалханз хутагт заларлаа

Мөн эрдэнийн эрхиний тоогоор буюу 108 хуварга наадмын талбайд саатаж, ном хурсан нь олны цэнгэл дээр ариусал нэмсэн. Хүүхдүүдийн морин хуурын тоглолт, бүжиг гээд Хөвсгөлчүүдийн наадмын нээлт сайхан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жалханз хутагт заларлаа
Жалханз хутагт заларлаа. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Жалханз хутагт Дамдинбазарын мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан “Хотгойд хурд-3” даншиг наадмын нээлт сүрлэг сайхан болж өнгөрлөө. Нээлтийн үеэр Жалханз хутагтын амьдрал, тэмцлийг уран сайхнаар харуулж, их хутагтын дүр дэлгэцэнд мөнхөрснөөрөө дахин мэндэлж, зон олондоо хүндэтгэл үзүүлсэн юм.

Хуваалцах